Жаргалан нутаг
жаргалын орон
Жаргал түүчээлсэн жаргалан нутгийн жаргалтай түмэн минь
амгалан байж алтайн жаргалан гэж амьдрал өрнөсөн аялгуут сайхан нутаг билээ. Жаргалан
нутаг жаргалын орон жаргаланд амьдрал
үргэлжилж байна.
Хасагт хайрхан нь дүнхийсэн үүлсийн оргил жаргалан, хатан
тунгалаг завхан гол нь мяралзсан жаргалан, шувуудыг чуулган шуранхайн эгшигт
эрээн нуур минйи жаргалан.
Жаргалтай жаргалан оронд би төрсөн юм. Төрүүлсэн эхийн
минь үргэлжлэл төрсөн нутгийн минь үзэмж болсон охин нь жаргалтайй явна.
Жаргалын өлгий цэнгэлийн дээд зөв амьдралын минь, зүрх сэтгэлийн минь толь,
зүүд нойрны минь тайтгарал миний жаргалан жаргалтай орон
Ээжээ гэж дуудах нь энэ л миний
жаргал юм. Минйи ээж миний нутаг сайхан, ээжийгээ санахад эх нутгийн минь бараа
нүдэнд мяраах нь энэ л миний хүйн холбоо, эрдэнэт хүмүүний гэгээн заяа гэх шиг
ээж нутаг хоёр зүрхэнд оршино.
Хорвоог уужим хэдий ч хайрт аавын
минь нөмөр, халуун зүрхний минь эхлэл хангай говьтой миний нутаг дэндүү сайхан.
Өглөөний тунгалаг нарнаас өөрийн минь эхлэл өнөөдөр миний шүтээн нутаг аав хоёр
дэндүү адилхан. Адилхан төрсөн минь нутгаа дагаж миний аав уяхан сайхан
сэтгэлтэй уужим сайхан хүнлэг юм. Жаргалан нутгийн номин ногоон талаар бэлчсэн
адуун сүрэг шигээ хийморь босоо шиг хүн чанарлаг сайхан ард түмэн авьяаслаг
жаргаланчууд бид
Цагийн зүүний салхи нь нутгийн
зүг шиг залуу хүмүүс бидэнд жаргалтай жаргалын төрсөн нутаг минь тодхон болоод
зүүдэнд аргамжаатай байдаг юм. Нутгаа дурсахад нууцхан сэтгэлийн уянга аятай
намуун зөөлөн аяс ээжийн минь гар шиг элбэн эрх эрх чөлөөний минь эхлэлээ эдлэх
ч юмшиг дэндүү сайхан нутаг минь
No comments:
Post a Comment