Шар усны сайхан
дурсамжууд
Хүлэг нь хурдтай
хүмүүн нь хийморьтоо нутгийн зон олны заяа нь түвшин, жавхааллаг хийморьлог,
адуу нь босоо амьдрал нь баяр хөөрөөр баян байг. Салхинд тэмүүлсэн хүсэл
мөрөөдөл нь шувуун хээр шигээ тэнүүн зах хязгааргүй байж адуун дуртай аавын
хөвгүүдийн адууны төлөө сэтгэл зүтгэл нь бат буян билээ.
Гийнгоон
түрлэгтэй монгол жаалууд нь гэрээсээ гарч хүлгийн тоосонд хэрсүүцэц, удамд
хүрдэн хүлгүийн зоонд ухаан бодол нвь цэгцрэн хөгжиж, алсын харгуйн тэртээ зуунаас
улбаалсан адуучин монгол хүн ийнхүү
хүмүүжил амьдралын замаа олж, адуутай ханилах жаргалыг мэдэрнэ.
Хувь заяаны
эргүүлэг хүлэгтэй нөхөрлүүлж хүлгийн чимээгээр сэтгэлээ баясгаж, хурдны дээдээр
хараагаа мялааж суудаг миний нутгийн ахан дүүс авьяас билигт уяачид та бүхэн
билээ.
Алтан шаргал
монгол элсний
Аргамаг хүлгүүд нь хурдтай
Амьдран суудаг ард нь
Адуугаа эдлэхдэй чадамгай
Хөвөлзөн долгиолох эрээн нуурын
Хүлэг морьд нь цуутай
Хүн зон бүрэнчүүд бид
Хурдан адуунд нүдтэй
Урсгал дөлгөөн завхан голоос
Ундаалсан хүлгүүд олон
Уугуул нутгийн бүрэнчүүд бид
Уяа сойлгийг тааруулдаг түмэн
Аргамаг хүлгүүд нь хурдтай
Амьдран суудаг ард нь
Адуугаа эдлэхдэй чадамгай
Хөвөлзөн долгиолох эрээн нуурын
Хүлэг морьд нь цуутай
Хүн зон бүрэнчүүд бид
Хурдан адуунд нүдтэй
Урсгал дөлгөөн завхан голоос
Ундаалсан хүлгүүд олон
Уугуул нутгийн бүрэнчүүд бид
Уяа сойлгийг тааруулдаг түмэн
Хасагтын оройд
хурд нь чуулж
Халхын довонд
жаргаланчууд чуулж
Хаа газрын монгол
наадамд ч
Хийморлог
хүлгүүдээрээ нааддаг уяачид
Адуугаар чимсэн
алтайн уяачид, аз жаргалын нөхөрлөл адуунд дуртай жаргалан түмнийг минь адууны
босоо хийморь ивээх болтугай
Жаргалан сум