Friday, August 12, 2016


Санхүү-Банкны тэнхимийн 10 жилийн ойн Тэргүүн байрын ЭССЭ, FE3-1 ангийн оюутан Г.Идэрхангай
“Би мэргэжлээрээ бахархдаг”
Хүмүүн заяат энэ орчлонд дуудах нэрийг минь аав ээж, дуурсах алдрыг өөрийн биеэр хичээн зүтгэн олж авдаг нь хорвоо дэлхийн жам юм. Тэгвэл тэнгэр тэтгэсэн монгол түмний үрс бид бүхэн дуурсах алдрын нэгэн жим болох өөрийн бахархалт мэргэжлээрээ суралцаж байна.
Санхүүч гэж уран гоё тэр тусмаа хариуцлага, мөн чанар, итгэл найдвар, эрдэм мэдлэгийг хадгалсан, ариун нандин бөгөөд авьяас билгийгсорьсон, шалгасан хүндэт мэргэжил юм. Тэгвэл энэхүү хүндлэлийг хадгалж, хайрлаж, хайрлуулж, хүндлүүлж явахын тулд би энэхүү мэргэжлийн эзэн шиг эзэн нь болохоор суралцаж байна. Санхүүч мэргэжлийн эзэн нь байхын тулд сэтгэл зүрх, итгэл сэтгэлээ үнэнчээр зориулан эрдэм мэдлэгийн аянд нүүр бардам тууштай алхах ёстой.
Би бахархал хүсэл мөрөөдлийн түүчээнд бусадтай уралдан санхүүч мэргэжлийг сонгосон, сонгосон энэ мэргэжлээрээ соёлт хүмүүний ертөнцийн сайн сайхныг бүтээж санхүүч Хангай гэж дуудагдах дуурсагдах болно. Тэгээд бас болоогүй тэнгэрлэг монголын ухаалаг түмэндээ санхүү мэргэжлийн ач тус аяьяас билгээр хүртсэн тэрхүү эрдэм мэдлэгийг ашиглан, ариун цагаан үйлсийн төлөө зүтгүүлэхээр орчлон хүртэл намайг санхүүч болгох гэж нарт хорвоолуу илгээсэн байх.
Тиймээ Эзэн Бонд Чингис хаан чин сэтгэлээсээ Монголын төлөө зүтгэсэн хандсан учраас агуу Монголыг байгуулж , Алдар цолоо мандуулсан юм. Тэр нь тэгвэл та бидний генийн дархлаанд байгаа учраас Монгол түмний санхүүчид морьтой юм шиг хурдан сэтгэж, монгол бичиг шиг ихииг бүтээж ард түмэн ах дүү олныхоо төлөө, ачлалт эх дэлхийн төлөө, азтай төрсөн Монголчуудын төлөө бахархлын энэхүү мэргэжлээрээ тууштай хичээнгүй зүтгэх хэрэгтэй.
Би ирээдүйд ихииг бүтээх гэж санхүүч мэргэжлийг сонгосон. Бүтээсэн бүхэн минь бурхан заяат Монгол түмэнд хэрэг болж чадаваас миний мэргэжлийн бахархлын үндэс билээ. Тэгвэл санхүүч мэргэжлийн хүч дэмжлэгээр улс орны чухал хэрэгцээ төсөв гэдэг зүйлийг зохиодог юм. Төсөв зохиоход төрийн чиг үүргийг харгалзан, түмэн олны амьдралыг судлан, түүнд нөлөөлөгч эдийн засгийн чиг хандлагыг тодорхойлж урьдчилан тооцоолон гаргадаг хүндтэй мөртлөө хариуцлагатай миний бахархалт мэргэжил юм.
Санхүүч хүн сайн тооцоололтой төдийгүй, сайн үйлстэн байх ёстой.
Би мэргэжлээрээ бахархдаг. Учир нь санхүүч мэргэжлийн ачаар алдар хүндэд хүрсэн бусдыг дуурайж би санхүүч мэргэжил сонгоогүй. Сонгосон мэргэжил минь миний мөрөөдөл итгэл сэтгэлийг агуулдаг учраас, түүнлүү тэмүүлэх хүслийг минь дэврээсэн анд нөхөд, авьяас билигт багш нар минь байгаа учраас би мэргэжлээрээ бахархдаг.
Би мэргэжлээрээ бахархдаг . Би мэргэжлээрээ бахархдаг
Тиймээ би мэргэжлээрээ бахархдаг
Би суутны өлгий хүмүүний ертөнцийн сурагч биш оюутан. Оюутан цагийн галын дөлөнд онгирч би мэргэжлээрээ бахархаагүй. Олон аавын жаалууд дундаас оргилсон хүслийн боргилсон сэтгэлээр сонгосон мэргэжлээрээ бахархаж байна. Байлдааны замруу зогсолтгүй давших тэрл хүч миний мэргэжил гэж итгэдэг болхоор би мэргэжлээрээ бахархдаг. Бахархлыг би баян хүн мөнгөөрөө бардуудахыг бахархал гэж би боддоггүй. Харин эрдмээр зэвсэглэж буй байлдагч миний баруун гарын жанжин болохоор би мэргэжлээрээ бахархдаг.
Төрөхдөө би санхүүч байгаагүй
Төөрөг тавилангаар санхүүч болсон
Төгссөн сургуулийн багш нарын ачаар
Түмэндээ зүтгэх санхүүч би
Хөгжлийн замыг гэрэлтүүлэгчид нь
Хүний хорвоод санхүүчид байг
Хөх дэлхийн цээжин дэхь
Хүчирхэг санхүүчид нь бид байг
Олон улсын эдийн засгийн
Орлон тоглогчид нь бид байг
Олон аавын хүүхдүүд дундаас
Онцолж би санхүүчээр суралцаж байна.
Идэрхангайдаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе. Санхүү-Банкны Тэнхимийн хамт олноос.

No comments:

Post a Comment