Wednesday, December 14, 2016

hair yagad

хоолойд тулсан тулсан үгс
нулимс болохын цагт
хожмын дурсамж хуучраад
үгүйрэн унахын цагт
холдохын аргагүй хоёр амраг
хорвоод хэрхэн учирснаа эргэж нэг хараасай

Wednesday, September 28, 2016

миний нутаг Жаргалтай жарглан нутаг

миний нутаг Жаргалтай жарглан нутаг

Сэтгэл уяхан итгэл тодхон хорвоогийн  өнгө нь миний бүрэн юм
Саальчин ээжийн сүүгээ өргөх залбирал нь миний жаргалан уул юм
Санаанд тодхон буурал аавын минь сайн үйлсийн минь шагнал нь эрээн нуур юм
 уухайн түрлэг нэмсэн удам малчдад нь сүүн сэвслэгтэй
Уянга цагаан хунгийн дуутай уудам тал минь малаар баян
Уран жиргээ болжморийн дуу усан эрдэнэ эрээн нуур
Ургаа дэлхийн суугаа бурхан уужим эвээлт бүрэн хайрхан
Уулсын орой нь тэнгэрт тэнүүн уян цагаан хасагт хайрхан
Хаяа сүжирсэн хангай говь нь жаргалан
Хүсэл мөрөөдөл дээд хөгжлийн үүд жаргалан
Хувьрашгүй  бат бөх хурц илд жаргалан
Хайрын дуун харууслын гуниггүй сэтгэл нь жаргалан

Sunday, September 18, 2016

Friday, August 12, 2016


Санхүү-Банкны тэнхимийн 10 жилийн ойн Тэргүүн байрын ЭССЭ, FE3-1 ангийн оюутан Г.Идэрхангай
“Би мэргэжлээрээ бахархдаг”
Хүмүүн заяат энэ орчлонд дуудах нэрийг минь аав ээж, дуурсах алдрыг өөрийн биеэр хичээн зүтгэн олж авдаг нь хорвоо дэлхийн жам юм. Тэгвэл тэнгэр тэтгэсэн монгол түмний үрс бид бүхэн дуурсах алдрын нэгэн жим болох өөрийн бахархалт мэргэжлээрээ суралцаж байна.
Санхүүч гэж уран гоё тэр тусмаа хариуцлага, мөн чанар, итгэл найдвар, эрдэм мэдлэгийг хадгалсан, ариун нандин бөгөөд авьяас билгийгсорьсон, шалгасан хүндэт мэргэжил юм. Тэгвэл энэхүү хүндлэлийг хадгалж, хайрлаж, хайрлуулж, хүндлүүлж явахын тулд би энэхүү мэргэжлийн эзэн шиг эзэн нь болохоор суралцаж байна. Санхүүч мэргэжлийн эзэн нь байхын тулд сэтгэл зүрх, итгэл сэтгэлээ үнэнчээр зориулан эрдэм мэдлэгийн аянд нүүр бардам тууштай алхах ёстой.
Би бахархал хүсэл мөрөөдлийн түүчээнд бусадтай уралдан санхүүч мэргэжлийг сонгосон, сонгосон энэ мэргэжлээрээ соёлт хүмүүний ертөнцийн сайн сайхныг бүтээж санхүүч Хангай гэж дуудагдах дуурсагдах болно. Тэгээд бас болоогүй тэнгэрлэг монголын ухаалаг түмэндээ санхүү мэргэжлийн ач тус аяьяас билгээр хүртсэн тэрхүү эрдэм мэдлэгийг ашиглан, ариун цагаан үйлсийн төлөө зүтгүүлэхээр орчлон хүртэл намайг санхүүч болгох гэж нарт хорвоолуу илгээсэн байх.
Тиймээ Эзэн Бонд Чингис хаан чин сэтгэлээсээ Монголын төлөө зүтгэсэн хандсан учраас агуу Монголыг байгуулж , Алдар цолоо мандуулсан юм. Тэр нь тэгвэл та бидний генийн дархлаанд байгаа учраас Монгол түмний санхүүчид морьтой юм шиг хурдан сэтгэж, монгол бичиг шиг ихииг бүтээж ард түмэн ах дүү олныхоо төлөө, ачлалт эх дэлхийн төлөө, азтай төрсөн Монголчуудын төлөө бахархлын энэхүү мэргэжлээрээ тууштай хичээнгүй зүтгэх хэрэгтэй.
Би ирээдүйд ихииг бүтээх гэж санхүүч мэргэжлийг сонгосон. Бүтээсэн бүхэн минь бурхан заяат Монгол түмэнд хэрэг болж чадаваас миний мэргэжлийн бахархлын үндэс билээ. Тэгвэл санхүүч мэргэжлийн хүч дэмжлэгээр улс орны чухал хэрэгцээ төсөв гэдэг зүйлийг зохиодог юм. Төсөв зохиоход төрийн чиг үүргийг харгалзан, түмэн олны амьдралыг судлан, түүнд нөлөөлөгч эдийн засгийн чиг хандлагыг тодорхойлж урьдчилан тооцоолон гаргадаг хүндтэй мөртлөө хариуцлагатай миний бахархалт мэргэжил юм.
Санхүүч хүн сайн тооцоололтой төдийгүй, сайн үйлстэн байх ёстой.
Би мэргэжлээрээ бахархдаг. Учир нь санхүүч мэргэжлийн ачаар алдар хүндэд хүрсэн бусдыг дуурайж би санхүүч мэргэжил сонгоогүй. Сонгосон мэргэжил минь миний мөрөөдөл итгэл сэтгэлийг агуулдаг учраас, түүнлүү тэмүүлэх хүслийг минь дэврээсэн анд нөхөд, авьяас билигт багш нар минь байгаа учраас би мэргэжлээрээ бахархдаг.
Би мэргэжлээрээ бахархдаг . Би мэргэжлээрээ бахархдаг
Тиймээ би мэргэжлээрээ бахархдаг
Би суутны өлгий хүмүүний ертөнцийн сурагч биш оюутан. Оюутан цагийн галын дөлөнд онгирч би мэргэжлээрээ бахархаагүй. Олон аавын жаалууд дундаас оргилсон хүслийн боргилсон сэтгэлээр сонгосон мэргэжлээрээ бахархаж байна. Байлдааны замруу зогсолтгүй давших тэрл хүч миний мэргэжил гэж итгэдэг болхоор би мэргэжлээрээ бахархдаг. Бахархлыг би баян хүн мөнгөөрөө бардуудахыг бахархал гэж би боддоггүй. Харин эрдмээр зэвсэглэж буй байлдагч миний баруун гарын жанжин болохоор би мэргэжлээрээ бахархдаг.
Төрөхдөө би санхүүч байгаагүй
Төөрөг тавилангаар санхүүч болсон
Төгссөн сургуулийн багш нарын ачаар
Түмэндээ зүтгэх санхүүч би
Хөгжлийн замыг гэрэлтүүлэгчид нь
Хүний хорвоод санхүүчид байг
Хөх дэлхийн цээжин дэхь
Хүчирхэг санхүүчид нь бид байг
Олон улсын эдийн засгийн
Орлон тоглогчид нь бид байг
Олон аавын хүүхдүүд дундаас
Онцолж би санхүүчээр суралцаж байна.
Идэрхангайдаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе. Санхүү-Банкны Тэнхимийн хамт олноос.

Wednesday, August 3, 2016



Бадрах гэрлийн элч нь туяарна болзоот бүсгүйн хацар нь туяарна баяр хөөрийн уужим орчин гэрлийн цацраг бахдам амжилт хүсэл мөрөөдлийн диваажин энэ бол эрхэм хүмүүний бахархал элгэн садан эцэн өвгөдийн сургааль  энэ бол эрэлхэг монголын элчит улаан нарны хаан  энэ бол эвээр сүжирсэн монгол түмний төрт  бахархал энэ бол эрүүл монголын эрхэм санаа  толь шиг саран гэрлээ түгээж төрсөн бие минь түмнээ хүндэлж түвшин амгалан хорвоод түүхийн мөрөө сийлж төгс алдрын жимээ түмэн олондоо түгээвээ би алдрын уужим дэлхийд ухаант мэргэд баян, улс гүрэн түмнээ дээдэлж төрөө хүндэтгэнэ.
Гайхамшигт усны тунгалаг шанд  төгс бэлгэдлийн диваажинд төрсөн бие минь мөхөсгүй түмнээ гэсэн сэтгэл түүх шаштир минь үргэлжилнэ  тэнгэрийн наран улаа бударч жаргана түмний хүүхдүүд өглөө нь нахилж буй цэцэг адил  мандана.
Гайхширлын ерөөлт гүнээ хүндэтгэсэн монгол түмний мэлмий өөдөө байж, бахдам жаргалын сэтгэл нь ариун баяр хөөрийн диваажин гагцхүү монгол хүний сэтгэлийн толинд наран цацран намуун байгьлийн өнгө хувирашгүй мэт хөгжлийн галаа түүчээлсэн монголын заяа өглөө болгон өргөн түмнийг минь сэргээнэ.

Friday, July 22, 2016

                     миний аав  сайхан хүн   малчин ардын адуучин хүн 

миний аав ийм л хүн байсан
 

        Агтны тоосонд хийморио сэргээж
Алтан говийн Монгол элсэнд
Аргамаг хүлгүүдтэй нөхөрлөж
Аархаад барамгүй хүндтэй явждээ
Аав мниь
Залуу хэрсүү хүний зангаар замаа гоёж
Зуугуул агтны тоостой ноцолдож
Зургийн цомог шиг нөхдөө цуглуулж
Зүүдлэхч завгүй амьдарч байж дээ.
Аав минь
Тоостой ногоон дэрлэгээ шууж
Тоонот гэрийнхээ тулга нь болж
Тууштай ариун сэтгэлээрээ ариусаж
Түмэн олондоо хүндтэй явждээ
Аав минь
Ээжээсээ тасарсан ариун суварга
Ээтэн гутлаар хорвоог тамгасан
Эрдэмт хүмүүний гэгээн мөр 

Эцэг хүний элбэрэлт ухаан болждээ
Аав минь






хээнцэр ганган хэнэггүй биш хэн билээ гэж  төөрөх биш хүлгээ түшиж хүн болно би