Амьдрал ба залуу нас
Уяхан сэтгэлийн
харгуй нь уужим тэнгэр шигээ цэлмэг байг. Уран цэцдийн үгс ус мөрөн лугаа
ундарч байна. Хаан монголын гэгээлэг ирээдүй хажууд байгаа та биднээс эхлэлтэй. Хайр шингээсэн
итгэл сэтгэл нь халуун зүрхний минь дулааныг
тэтгэгч цус адил юм.
Нандин гэж л
дурсамж хөөрдөг, нас нэмлээ гэж төрсөнөө мэддэг, намайг хүн болгосон нь хэн
билээ гэж ээжүүд мэдэрдэг, насаараа чамаараа гоёно гэж монголчууд л
билэгшээдэг. Уг гарлыг нь хөөвөл уул шугамандаа монгол чинь угсаа гарал нь
тэнгэр заяатай, бурхан ухаантай, буян далласан хүмүүн төрөлхтөн билээ. Хүний
хөгжлийн үндэс нь хүн хүссэн зүйлээ хүнд гэм хүргэхээргүй хийж амьдрах нь цаг
минут өдөр өдрийн нэгэж жам.
Залуун хүн
золбоолог хийморьтой залхуурлыг үл үзүүлэгч, зан байдлын хувьд замдаа таарсан
бүхнийг хүндэтгэн дээдлэгч , үнэнийг хүлээн зөвшөөрөгч, өөдлөн дэвжихийг
бэлгэдэгч, өөртөө итгэлтэй, үнэнч шулуун, үелзүүр зангүй, өмнөө тавьсан зорилготой
байх зүй.
Хорин нэгдүгээр
зууны залуус гэж хосгүй хичээнгүй, хоёр нүдтэй ч дөрвөн нүдээр хорвоог таньдаг ,
хойлоод тулсан үгсээ хүнд зөвөөр зүрх сэтгэлээсээ ойлгуулдаг, онцолж нэг хэлснийг олон юмгүй
тэвчээртэй дуустал нь сонсдог, сонссон зүйлээ сэтгэлийн гүндээ тархины бодолдоо
боловсруулдаг, алдаа дутагдлыг нь аминчилж нэг ойлгуулдаг бол ямар вэ
Дурсамж хөглөн
чуулах хун шиг дугуй дугуйгаараа хөглөгч
залуусыг би магтаяуу. Салхи эссгэрэн хүмүүний амьдралд хайрын илчээр биенээ
хөглөгч, харвасан сум шиг амьдралд хоёр биенээ түшин жаргал зовлон, заяа
төөргөө хамтатган бүтээгч ГЭР БҮЛ хэмээх
хамгийн том шагналын эзэн та бүхэндээ аз жаргал хүсэе.
Бурхан шивнэсэн байлгүй гэж бодоорой
Залуу хүн замын голоосоо буцдаггүй юм
Замбуулин байвал уулзах л байлгүй
Г. Идэрхангай
2017.02.13