Tuesday, August 29, 2017

Амьдрал ба залуу нас



Амьдрал ба залуу нас
Уяхан сэтгэлийн харгуй нь уужим тэнгэр шигээ цэлмэг байг. Уран цэцдийн үгс ус мөрөн лугаа ундарч байна. Хаан монголын гэгээлэг ирээдүй хажууд  байгаа та биднээс эхлэлтэй. Хайр шингээсэн итгэл сэтгэл нь халуун зүрхний минь дулааныг  тэтгэгч цус адил юм.
Нандин гэж л дурсамж хөөрдөг, нас нэмлээ гэж төрсөнөө мэддэг, намайг хүн болгосон нь хэн билээ гэж ээжүүд мэдэрдэг, насаараа чамаараа гоёно гэж монголчууд л билэгшээдэг. Уг гарлыг нь хөөвөл уул шугамандаа монгол чинь угсаа гарал нь тэнгэр заяатай, бурхан ухаантай, буян далласан хүмүүн төрөлхтөн билээ. Хүний хөгжлийн үндэс нь хүн хүссэн зүйлээ хүнд гэм хүргэхээргүй хийж амьдрах нь цаг минут өдөр өдрийн нэгэж жам.
Залуун хүн золбоолог хийморьтой залхуурлыг үл үзүүлэгч, зан байдлын хувьд замдаа таарсан бүхнийг хүндэтгэн дээдлэгч , үнэнийг хүлээн зөвшөөрөгч, өөдлөн дэвжихийг бэлгэдэгч, өөртөө итгэлтэй, үнэнч шулуун, үелзүүр зангүй, өмнөө тавьсан зорилготой байх зүй.
Хорин нэгдүгээр зууны залуус гэж хосгүй хичээнгүй, хоёр нүдтэй ч дөрвөн нүдээр хорвоог таньдаг , хойлоод тулсан үгсээ хүнд зөвөөр зүрх сэтгэлээсээ  ойлгуулдаг, онцолж нэг хэлснийг олон юмгүй тэвчээртэй дуустал нь сонсдог, сонссон зүйлээ сэтгэлийн гүндээ тархины бодолдоо боловсруулдаг, алдаа дутагдлыг нь аминчилж нэг ойлгуулдаг бол ямар вэ
Дурсамж хөглөн чуулах хун шиг дугуй дугуйгаараа  хөглөгч залуусыг би магтаяуу. Салхи эссгэрэн хүмүүний амьдралд хайрын илчээр биенээ хөглөгч, харвасан сум шиг амьдралд хоёр биенээ түшин жаргал зовлон, заяа төөргөө хамтатган бүтээгч ГЭР БҮЛ  хэмээх хамгийн том шагналын эзэн та бүхэндээ аз жаргал хүсэе.



Бурхан шивнэсэн байлгүй гэж бодоорой
Залуу хүн замын голоосоо буцдаггүй юм
Замбуулин байвал уулзах л байлгүй
Г. Идэрхангай
2017.02.13

Monday, January 9, 2017

Уяачид



Шар усны сайхан дурсамжууд
Хүлэг нь хурдтай хүмүүн нь хийморьтоо нутгийн зон олны заяа нь түвшин, жавхааллаг хийморьлог, адуу нь босоо амьдрал нь баяр хөөрөөр баян байг. Салхинд тэмүүлсэн хүсэл мөрөөдөл нь шувуун хээр шигээ тэнүүн зах хязгааргүй байж адуун дуртай аавын хөвгүүдийн адууны төлөө сэтгэл зүтгэл нь бат буян билээ.
Гийнгоон түрлэгтэй монгол жаалууд нь гэрээсээ гарч хүлгийн тоосонд хэрсүүцэц, удамд хүрдэн хүлгүийн зоонд ухаан бодол нвь цэгцрэн хөгжиж, алсын харгуйн тэртээ зуунаас улбаалсан адуучин монгол хүн  ийнхүү хүмүүжил амьдралын замаа олж, адуутай ханилах жаргалыг мэдэрнэ.
Хувь заяаны эргүүлэг хүлэгтэй нөхөрлүүлж хүлгийн чимээгээр сэтгэлээ баясгаж, хурдны дээдээр хараагаа мялааж суудаг миний нутгийн ахан дүүс авьяас билигт уяачид та бүхэн билээ.

Алтан шаргал монгол элсний
Аргамаг хүлгүүд нь хурдтай
Амьдран суудаг ард нь
Адуугаа эдлэхдэй чадамгай
Хөвөлзөн долгиолох эрээн нуурын
Хүлэг морьд нь цуутай
Хүн зон бүрэнчүүд бид
Хурдан адуунд нүдтэй
Урсгал дөлгөөн завхан голоос
Ундаалсан хүлгүүд олон
Уугуул нутгийн бүрэнчүүд бид
Уяа сойлгийг тааруулдаг түмэн
Хасагтын оройд хурд нь чуулж
Халхын довонд жаргаланчууд чуулж
Хаа газрын монгол наадамд ч
Хийморлог хүлгүүдээрээ нааддаг уяачид


Адуугаар чимсэн алтайн уяачид, аз жаргалын нөхөрлөл адуунд дуртай жаргалан түмнийг минь адууны босоо хийморь ивээх болтугай
 
 Жаргалан сум